Бидний тухай

Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв/МУЭСТ/ Манба Дацан нь Монголын уламжлалт анагаах ухааныг бүрэн цогцоор нь хөгжүүлэх зорилгоор 1990 онд байгуулагдсан. Өдгөө 26 дахь жилдээ боловсрол, эрүүл мэнд, шашин соёлын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус төвийн нэгэн салбар болох Оточ Манрамба Их Сургууль нь 1991 онд байгуулагдсан. Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, дээд боловсролтой сувилагч, эм зүйч, буддын судлаач мэргэжлээр оюутан бэлтгэн төгсгөдөг. Төгсөгчдийн 95% нь ажлын байраар бүрэн хангагддаг. Маш их эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэнг бэлтгэн төгсгөдөг их сургууль юм.

Манба Дацан хийд
1990 оны цагаан морин жил хамба лам Д.Нацагдоржын санаачлага, зүтгэлээр Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг дахин сэргээн байгуулсан билээ.
Манба Дацан Эмнэлэг
“Манба Дацан” УАУ-ны нэгдсэн эмнэлэг нь 1990 онд байгуулагдсан Монгол улсын анхны Уламжлалт анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэшсэн эмнэлэг юм.
Манба Дацан эмийн үйлдвэр
"Манба Дацан" эмийн үйлдвэр нь 1990 онд МУЭСТ Манба Дацангийн салбар болон байгуулагдаж, уламжлалт эм, эмийн бүтээгдхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Оточ Манрамба Их Сургууль
Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхим нь тус сургуулийн ууган тэнхим бөгөөд тус сургуулийг анх байгуулагдсанаас хойш 25-н жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. otoch.edu.mn
Манал бурханы хүүхдүүд нийгэмлэг
"Манал бурханы хүүхдүүд" нийгэмлэг нь олон нийтийн санаачлагаар 2005 оны 09 сарын 06-нд байгуулагдаж хууль зүй, дотоод хэргийн яамны РД:1054112 тоот гэрчилгээтэй олон нийтэд үйлчилдэг ашгийн төлөө бус байгуулга юм.

Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

Та манай байгууллагатай холбоотой мэдээ, мэдээлэл болон таньд хэрэгтэй зөвлөгөөг эндээс сонирхоорой.

Блог үзэх
“Тан ууж эхэлснээс хойш миний астма хөдлөхөө больсон”

Манай сонины “Эмчийн ачийг дурсахуй” буланд Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Бадамханд хандсан юм. Тэрбээр гуурсан хоолойн багтраа буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар астма өвчтэй бөгөөд Манба Дацан эмнэлэгт хандаж эмчлүүлсэнээр өвчин нь илааршиж эхэлжээ. Астма өвчний үед өчүүхэн төдий цочрол авахад л гуурсан хоолойн агшилт үүсч, тvvгээр дамжих агаарын урсгал хязгаарлагдаж, ханиалган хоолой боогдож, амьсгал давчидахад хvргэдэг […]

Цааш унш...
Эрүүл байх нууц

Уламжлалт анагаах ухааны талаарх ойлголтыг өгөхийн тулд эхлээд хүний үүсэл, хүн хэрхэн үүсдэг явцаас товч дурдъя. Европ анагаах ухаанд эр эм бэлгийн эс нийлж байж үр тогтдог гэж үздэг. Харин уламжлалт анагаах ухаанд энэ хоёр дээр нэмээд намш гэдэг нэг ойлголт гарч ирдэг юм. Намш гэдгийг товчхондоо “хий” гэж ойлгож болно. Энэ нь хүний биед […]

Цааш унш...
Өвчин гэж юу вэ?

Өвчин гэж юу вэ? Өвчин гэдэг үгийг монгол бичгээр эвдчин гэж бичдэг. Эрүүл биеийг эвдэж байгаа үйлийн эзнийг өвчин гэнэ. Европ болон уламжлалт анагаах ухаанд өвчний шалтгаан гэж эрс ондоо ойлголт байдаг. Жишээ нь тамхи уушигны  хавдарын 50%-ийн, архи элэгний өвчний 20%-ийн шалтгаан болно ч гэдэг юмуу.  Гэтэл уламжлалт анагаах ухаанд эдгээрийг өвчний нөхцөлд авч […]

Цааш унш...

Холбоо барих

Хаяг
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, 2-Р ХОРОО, ИХ ТОЙРУУ, МУЭСТ МАНБА ДАЦАН УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС
Холбоо барих
E-mail: info@manbadatsan.mn Phone: 70158489
Top