Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч С.Одончимэг анагаах ухааны магистрийн зэрэг хамгааллаа.

Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Оточ Манрамба Их Сургуулийн  төгсөгч уламжлалт анагаах ухааны эмч Сахъяагийн Одончимэг “Мэргэн Ютог Гонбын ГЭРЭЭС бүтээлийн эх бичгийн судалгаа” сэдвээр анагаах ухааны магистрийн зэрэг горилж амжилттай хамгааллаа.

  • Эрдэм шинжилгээний ажлын удирдагч : АУ-ы Доктор, Г.Одонцэцэг,
  • Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх : АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамц,
  • Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч : Буддын гүн ухааны Доктор, профессор Т.Булган

Магистрийн хамгаалалт

Судалгааны ажлын дүгнэлт :

  1. “Гэрээс” бүтээл эртний төвөдийн бичгийн хэлээр зохиогдсон. Бүтээлийн эх сурвалжийг баримтлан  оруулахад утгын алдаа гарч байв. Тиймээс засварласан байдлаар оруулах нь онол, утга, агуулгын алдаагүй болж байгааг тогтоолоо.
  2. “Гэрээс” нь өвчний дүр урвалт, ангилал, эмчилгээний зарчимуудыг онолын үндэслэлтэйгээр гарган дэвшүүлж, эм эмчилгээтэйгээ сайтар уялдуулан онол, практикийн өндөр мэдлэг, туршлага дээр суурилсан бүтээл мөн хэмээн тодорхойлов.
  3. Шинэ Ютог Ёндонгомбо нь судалгааны хэрэглэгдэхүүн “Гэрээс”, “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс” хоёр бүтээлийг зохиосон. Уг хоёр зохиолыг харьцуулан судлахад “Гэрээс” бүтээлийн бүлгийн хуваарилалт өөр, оношилгоо, эмчилгээ өвөрмөц арга барилуудыг тусган туурвисан байна. Үүнээс харахад “Рашаан шим найман гишүүнт нууц  увидасын үндэс”-д агуулагдаагүй утгыг нэмэлтээр оруулсан хэмээн дүгнэж болохоор байна.

Магистрийн тайлан хамгаалалт

С.Одончимэгтээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье.

Магистрийн хамгаалалт

Top