“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно

Эрхэм хүндэт профессор багш, оюутан залуус та бүхнийг “Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Оточ Манрамба Их сургууль Түвдийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж буй тус хурал 11 сарын 25-ны 14:00 цагт ОМИС-ийн 8 давхарын лекцийн танхимд болно.

Тус онол практикийн хуралд Манба Дацан төвийн Ерөнхийлөгч Д.Нацагдорж,  Түвдийн Мэнзиханы Их Сургуулийн Ерөнхийлөгч, Доктор, Профессор Нямаацэрэн, Мэнзихан институтийн Дэд ерөнхийлөгч, Доктор, Профессор Юмба нар болон Оточ Манрамба Их сургуулийн эрдэмтэн багш нар оролцож, уламжлалт анагаах ухааны хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэн санал бодлоо солилцох юм.

Энэхүү онол практикийн хуралтай холбогдолтой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОМИС-ийн Төгсөлтийн дараах сургалтын албаны 70157489, 94185192 утаснаас лавлана уу!

Top