Герман, Солонгос, Хятадад эмчлэгдэж чадаагүй хүүг Манба Дацан эмнэлгийн эмч нар эдгээжээ

Төрөхийн хүндрэлээс болж татаж унадаг, хамрын хөндий,  хоолойн өвчнөө Герман, Солонгос, Хятадад очиж эмчлүүлсэн ч үр дүнгүй байсан таван настай хүү Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эдгэрчээ. Ээжтэй нь хүүгийн  өвчний талаар ярилцлаа.

Таны зээ хүү  Манба Дацан эмнэлэгт ямар оноштой ирж үзүүлж байсан бэ?

Зургаан настай хүүгийн маань хоолой гурван сартайгаасаа эхлээд өвдсөн. Дөрвөн настайдаа Солонгост очиж хоолойн махаа авахуулсан юм. Тэгсэн ч учиргүй боочих гээд байдаг нь арай дээрдсэн ч хоолой өвдсөн хэвээрээ байлаа. Хоолой нь өвдөхөөр хүүхэн хэлэндээ тулаад идээлээд ирдэг болохоор антибиотики хийлгэхээс өөр аргагүй байдаг. Өвдөхөөрөө амьсгал нь бачуурч, хоолой хамар нармайгаа татаад их зовно. Жаахан халуурвал бүх бие нь татаж сандаргана. Таван  жилийн турш европ эм тариа хэрэглэсэн. ЭНЭШТөв, Интермэд эмнэлэг, Герман, Хятад, Солонгосын олон эмнэлгүүдээр явж эмчилгээ хийлгэж байлаа. Солонгос, Хятад, Германд очиж үзүүлсэн, бүгд адилхан хоолойн махыг нь авахуул гэж онош тавьж байсан. Хятадад очиж үзүүлэхэд хамрын хөндийд нь ургацаг ургасан байна, хоолойны махыг нь авахуулахад нь хамрын хөндийг нь хусна. Тэгж байж эдгэрнэ гэж байсан. Монгол, Солонгос, Хятад, Германд хаана ч  ялгаагүй үрэвсэл дарах эм гээд антибиотики бичээд өгнө, түүнд нь дарагдахгүй, сүүлдээ дасал болсон.  Жил ирэх тусам ууж байгаа эмийн тоо тун хэмжээ нэмэгдснээс өвчин нь эдгэхгүй бүр хүндрээд байсан. Ийм байдалтай яг таван жил явсны эцэст преднизолон гэдэг гормоны гаралтай эм уух шаардлагатай гэв.  Энэ хүчтэй эмийг уухдаа тулчихсан гэхээр ар гэрийнхэн бид маш их айж сандарсан.

Дааврын гаралтай тэр эмийг удаан уухаар нурууны яс суух гэх мэтээр ясанд хүртэл өөрчлөлт ордог гаж нөлөө ихтэй гэдэг биз дээ. Тэр эмийг ийм жаахан хүүхдэд өгч болдог юмуу?

Өөр арга байгаагүй. Олон жил эм уусаар эцэстээ сонголтгүй болсон. Гэхдээ тэр эмийг өгөөгүй ээ. Айж тэвдэж аргаа барж байтал, Д.  Нацагдорж хамбатай нэг уулзаад үзээч гэж хүн зөвлөсөн. Олон жил сайн гэсэн эмнэлгээр яваад гүйцээчихсэн байсан болохоор эдгэрнэ гэж нэг их горьдлого төрөөгүй ч ирж үзүүлсэн. За яах болдоо, юу ч гэсэн эм тан аваад уулгаад үзье, сайн гэсэн гээд арга барагдсандаа л ирж байлаа. Харин одоо бол  ямар азаар энд ирж үзүүлэв дээ гэж баярладаг. Миний хүүд ингэж сайн таараад байгаа юмуу, эсвэл монгол эм хүн бүхэнд ингэж сайн нөлөөлдөг юм уу? Энэ талын мэдлэг бидэнд их бага байдаг юм байнаа. Уламжлалт анагаах ухаанаар ингэж төгс эмчилж эдгээдэг юм гэдгийг ард иргэд бидэнд сайн сурталчилах, ойлгуулах хэрэгтэй юм байна шүү. Бид ийм сайхан юмаа мэдэхгүйгээсээ болоод алдаж эрүүл мэнд, цаг хугацаагаар их хохирдог юм байна. Манай гэрийнхэн хүүгээ Манба Дацан эмнэлэгт ирж эдгэрснээс хойш ярьдаг юм. Энэ эмнэлэгт эрхтэн ирсэн бол хоолойны махаа авахуулахгүйгээр эмчлэх боломж байсан байх даа гэж. Таван жилийг алдаж эрүүл мэндээрээ хохирсон ч, одоо л нэг юм зөв газраа олоод ирлээ гээд баяртай байдаг бид хоёр.

Манба Дацан эмнэлэгт ирж үзүүлээд аль хэр удаж байна, одоо биеийн байдал ямар байгаа вэ?

Жилийн өмнө хахаж цацсан хүүхдээ авч ирж үзүүлж байв.  Биеийн эсэргүүцэл сулаас болоод цэцэрлэгт яваад хоёр долоо хоноод л өвдчихсөн байсан юм. Ханиад хүрэхээрээ хоолойгоо бариад их хүнд өвддөг. Бүтэлттэй төрснөөс болоод бага зэрэг халуурч 37 градус өнгөрөөд ирэхээр л бүх бие нь хөхрөөд ухаан алдаад татдаг байсан юм.  Эхэлж ирж үзүүлээд гурав хоног тан уухад үр дүн нь тэр дороо гарсан. Дуустал нь тууштай уу биенд ямар ч хоргүй гэж Хамба лам хэлсэн болохоор үргэлжлүүлээд уусан. Түүнээс хойш ер нь л эмчилгээ таслахгүй яваа. Одоо боллоо гэтэл нь л явна даа гэж боддог. Өвчин нь гайгүй болсон ч төрсөн цагаасаа эхлээд антибиотикийг ам руу нь бараг л чихэж байсан болохоор хордлогыг нь тайлах зорилгоор уулгаж байгаа. Энэ хавар Солонгост очиж хамрын зургийг авахуулахад ямар ч үрэвсэлгүй гэж гарлаа. Одоо хоолой, хамар, дайврын хөндийн үрэвсэл, ухаан алдан татаж унадаг нь эдгэрсэн. Биеийн эсэргүүцэл  эрс сайжирсан. Монгол эм тан ууж байхад нэг их амархан ханиад томуу тусаад байхааргүй болчихдог юм байна. Монгол эм хүүхдийн бие махбодид гайхалтай таарч тохирдогыг мэдлээ.

Таньд өөр хэлэх зүйл байна уу?

Хайртай хүүг минь зовлонгоос, биднийг сэтгэлийн шаналалаас салгаж өгсөн Хамба ламд, Манба Дацан эмнэлгийн хамт олонд туйлын их баярлаж байна. Миний зээ хүү бүтэлттэй төрсөн гэж дээр хэлсэн. Төрж чадахгүй удаж татаж гаргаснаас тархи нь хавдаж толгойндоо нэг их том усан хавдартай гарч байсан юм. Саажилт болчихоогүй хоёр яс салсан нь их юм болж байлаа. Тэгээд хоёр хоног сэхээнд тархиндаа эмчилгээ хийлгээд, сар гаруй болсны дараа тэр нь шимэгдсэн. Тэгж их антибиотик хийлгэснээсээ болоод жаахан л халуурвал татаад байдаг болсон юм. Одоо ухаан алдаад татаж унадаг, хоолой боочих гээд сандаргадаг, хамар битүүрч амьсгалахад хэцүү гудчаад байдаг гээд бүх өвчнийг нь эмчилж өглөө. Ер нь бид буруу ойлголт, буруу хандлагаасаа болоод их алдаж явдаг юм байнаа. Хамгийн энгийн жишээ, ханиад хүрлээ гэхэд эмийн сан орж асуугаад л одооны ханиаданд энэ сайн байгаа гэсэн антибиотикийг аваад уучихдаг. Ингэж энд тэндэхийн янз бүрийн орноос ирсэн сайн гэснийг  нь хар таамгаар ууж өөрийгөө хохироож явна. Бид монгол эмээ мэддэг л байх хэрэгтэй юм байна даа гэж бодож байна. Монгол эмийн дотор үнэхээр гайхалтай мөн чанар ухаан байдаг юм байна шүү.

“Уламжлалт анагаах ухаан” сониноос

Top