Богд Зонхавын тосон урлалыг Манба Дацан хийдэд залж, аравнайллаа
dsc_0313

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг өнөөдөр Манба Дацан хийдэд нээж, Богд Зонхава болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо. Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн […]

Цааш унш...
“Түвд урлагийн гурван гайхамшиг”-ийг урлаж эхэллээ
dsc_1243

Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг маргааш буюу 11 сарын 26-ны 11.30 цагт Манба Дацан хийдэд нээж, олон түмний хүртээл болгох гэж байгаа билээ. Тус бүтээлээрээ алдартай Гүмбүм хийдийн тахилч лам нар өчигдөр Монголд морилон ирж, өнөөдөр Манба Дацан хийд дээр бүтээлээ урлаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, […]

Цааш унш...
“Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг Манба Дацан хийдэд нээнэ
20160114_193314

Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр”-ийг тохиолдуулан Түвдийн Гүмбүм хийдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг Монголд нээж, сүсэгтэн олонд үзүүлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулж байгаа юм. Тосон урлалаараа алдартай Түвдийн Гүмбүм […]

Цааш унш...
“Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хурал болно
logo2014

Эрхэм хүндэт профессор багш, оюутан залуус та бүхнийг “Уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвтэй онол практикийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Оточ Манрамба Их сургууль Түвдийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж буй тус хурал 11 сарын 25-ны 14:00 цагт ОМИС-ийн 8 давхарын лекцийн танхимд болно. Тус онол практикийн хуралд Манба Дацан төвийн Ерөнхийлөгч […]

Цааш унш...
Зулын 25-ныг тохиолдуулан Богд Зонхавын дүрийг урлаж, зална
1457477_546665098799979_1501939405673809014_n

-Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Богд Зонхавын дүрийг урлаж, Манба Дацан хийдэд зална- Бидний нэрлэж заншсанаар Зулын 25 буюу “Богд Зонхава ламын дүйцэн өдөр” 11-р сарын 24-нд тохиож байна. Богд Зонхава /1357-1419 он/ VII жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд шашин амьтны тусын тулд лагшинаа хураах ёсыг үзүүлж, жанч халсан байдаг. […]

Цааш унш...
БУРХАН ЭМЧ
img_0531

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав БУРХАН ЭМЧ Өвчин зовлонд өртсөн бүхнийг Өрөвдөн хайрлах үлэмжийн сэтгэлтэй Урмыг сэргээсэн ухаалаг үгээрээ Урт наслахын увдисыг хайрласан. Эмч та энэрэл асралын бурхан Эмч та энгүй их буянтан Эмч та эрүүл энхийн сахиусаа Цагаахан нөмрөгт ариухан биеэсээ Цайлган сэтгэлийн илчийг цацруулж Цаглашгүй буяны ерөөл хүчээрээ Цаг бусын үхлийг цаашлуулсан […]

Цааш унш...
МӨРГӨЛИЙН ЭГШИГ
khamba

Үг: Хамба лам Д.Нацагдорж Ая: Д.Лувсаншарав МӨРГӨЛИЙН ЭГШИГ Буман өнгөт лагшингаараа Бусдын тусыг бүтээгч Бурхан Манла таньдаа Биеийн нүглийг ариусган мөргөе мөргөе Үлэмж үнэн зарлигаараа Өвчин зовлонг арилгагч Өршөөлт Манла таньдаа Хэлний хилэнцийг ариусган залбиръя залбиръя Асрал энэрэлийн тааллаараа Амьтан бүгдийг аврагч Ачит Манла таньдаа Сэтгэлийн гэмийг ариусган наминчилъя наминчилъя Ид шидийн эрдмээрээ Эгэл биднийг […]

Цааш унш...
Шинийн найманд Их Манла хурдаг
хийд

Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийд нь сарын дүйцэн хурлыг шинийн 8, 10, 14, 15-нд, билгийн тооллын 23, 25, 29, 30-нд хурдаг. Бусдад Туслахуй Анагаах ухааны хийд гэдэг утгаараа эрүүл мэндийн Оточ Манла бурхныг гол шүтээнээ болгож, шинийн найманд Их Манла, Манлын дончид, Манлын лого хурдаг. Шинийн найманг Манлын дүйцэн өдөр хэмээдэг. Энэ өдөр […]

Цааш унш...
ДҮЛЦОН ЖИНХОР, ВАНТАЙ МАНАЛ
дүлцон001

Манал бурханы ариун орон хот мандлыг байгуулан бүтээх зан үйлийг Монголын бурханы шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж, хурж ирсэн. Гэвч 1937 оноос энэхүү зан үйлийг бүтээхийг бүр мөсөн хориглосны улмаас уламжлал нь 70 жил тасарсан байсныг хамба лам Д.Нацагдоржийн санаачлагаар 2005 онд Манба Дацан хийдийн лам хуврагууд энэхүү уламжлалыг дахин сэргээн Дүлцон […]

Цааш унш...
Top